Говь-Алтай аймаг Алтай сумын оюутан залуучуудын АЖ БОГД холбоо


Эх орны хөгжил нутгийн залуусаас эхтэй...


Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Бичсэн: 20:32, 2007-10-01

Ирээдүй ямагт гэрэлтэй байдаг

Залуу Алтайчуудад хандан хэлхэд:

Сайн байцгаана уу? Залуусаа

              Би та бүхэнд хандан нэгэн зүйлийг хэлэхийг хүссэн юм. гэхдээ Ричард Бахын зохиолоос иш татан тэрхүү хэлэх зүйлээ тодотгон өгүүлэхийг хүссэн юм.

              Энэ бол нэгэн эрх чөлөөнд дурласан цахлайн тухай өгүүлдэг бэсрэг зохиол билээ.

              Тэрхүү зохиолд ихэнх цахлай хоол олж идэхийн тулд загасчны завь, тэнгэсийн эрэг хоёрын дунд, үмх загас, жараахайн төлөө бүхэл өдрийг нисэж өнгөрөөнө. Харин Жонатан хэмээх нэгэн залуу цахлай тэдгээр цахлайнаас тэс өөрөөр агаарт эргэлдэн х...


Бичсэн: 20:24, 2007-10-01

        Говь-алтай аймаг    Алтай сум оюутан залуучуудын “Аж Богд”- Холбоо

Танилцуулага

 

 

 

Бидний Уриа:

Эх орон, Эх нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй, оюунлаг залуусын төлөө

 

Бидний зорилго:

Эрх чөлөөг эрхэмлэсэн, эх оронч үзэлтэй, алтай нутагтаа өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж чадах чадвар бүхий оюунлаг ёс зүйтэй оюутан  залуусыг төлөвшүүлэхэд оршино.  

     Бид юу хийх вэ?

 

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусыг хөгжүүлэх улмаар нийгэмд тодорхой байрь сууурь эзэлхэд нь дэмжилэг үзүүлэх:

Ш      А...


Бичсэн: 19:50, 2007-09-28

Цаг ирвээс . . .

Б.Ринчен

Би цэцэрлэгч бүлгээ. Цэцэрлэгтээ сэтгэлийн яруу цэцгийг энхрийлэн ургуулнам билээ. Хүмүүний нүднээ ил үзэгдэх арвис илбийн тунгалаг өнгөт сэтгэлийнхээ цэцгийг төрсөн нутгийнхаа алтан наранд сэлгэж, долгилогч зүрхнийхээ халуухан цусаар тордон ургууллаа би. Хорт муу нүднээс энхрийлэнхэн хамгаалж, цэцэрлэгт орох зам, үүдээ хаалаа би. Гагц цаг ирвээс миний цэцэрлэгийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, хүжсийн үнэр анхилсан цэцэрлэгтээ удирданхан оруулмуу би. Тэгээд цэцэрлэг минь түмний цэнгэл баярын цэцэрлэг болоюу.

Би санг хадг...


Бичсэн: 19:49, 2007-09-28

Програм хангамжийн аутсорсинг – Монголын ирээдүй

Ирээдүйн түлхүүр сан гэж байгууллагаас програм хангамжийн мэргэжлийн шилдэг 30 оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Тун сайн мэдээ. Тэтгэлэгийг олгох ёслолын ажиллагаан дээр ирж энэ салбарын ирээдүй, энэ тэрийн талаар ер нь оюутнуудад хэрэг болохуйц хэдэн үг хэлж, гол нь аутсорсингийн талаар ярина уу, бас ярих юмаа бичгээр бэлдэж өгвөл хэвлэл мэдээллийнхэнд өгмөөр байна хэмээн шавдуулсны дагууд яаран сандран дараахь хэдэн үгийг холбосноо тэр чигээр нь тавилаа. Андуу ташаа юм байгаа, гэхдээ энэ бол бидний бодож явдаг зүйлс юм.
(Гэхдээ
үг хэ...


Бичсэн: 19:41, 2007-09-28 Zar

Сайн байцгаана уу? Аж богдоороо овоглож Алтай нутгаараа бахрахсан нийт Алтай сумын оюутан залуус та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүрье.

Алтай сумын оюутан залуучуудын "Аж Богд" холбооноос 2007-10-5 нд Дэлгэр сумын оюутан залуучуудын "Залуу Эрин" холбоотой хамтран "Эх орны хөгжил нутгийн залуусаас эхтэй..." сэдэвт чуулга уулзалтыг хийх гэж байна.

Нийт нутгийн залуус та бүхнийгээ хүрэлцэн ирж чуулга уулзалтандаа идвэхтэй оролцохыг уриалж байна.

Л.Батмөнх

...

Бичсэн: 19:36, 2007-09-28 Medeeleel

Мудра буюу өөрийгөө эмчлэх хамгийн үр дүнтэй арга

Эртний энэтхэгийн домогт Шива бурхан хүмүүсийг өвчин зовлонгоос нь салгахын тулд “мудра” хэмээх энэхүү бие эрүүлжүүлэх аргыг бий болгосон гэдэг.
Өөрийгөө эрүүлжүүлэх энэ арга нь гарын хурууны байрлалыг өөрчилснөөр үр дүнд хүрдгээрээ онцлог юм. Учир нь хүний хуруунууд цахилгааны “контакт” шиг үүрэг гүйцэтгэдэг ба бид тэднийг өндгөөр нь нийлүүлж салгаснаар хүмүүсийн биоэнергийн хуваарилалтыг зөв зохицуулж өгдөг аж. Биоэнергийн их багаас хүний бие сэтгэлийн байдал ихээхэн шалтгаалдаг. Тиймээс дор дурдсан мудрын тусламжтайгаар та эрчим хүчээ з...