Говь-Алтай аймаг Алтай сумын оюутан залуучуудын АЖ БОГД холбоо


Эх орны хөгжил нутгийн залуусаас эхтэй...


Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Бичсэн 19:50, 2007-09-28

Цаг ирвээс . . .

Б.Ринчен

Би цэцэрлэгч бүлгээ. Цэцэрлэгтээ сэтгэлийн яруу цэцгийг энхрийлэн ургуулнам билээ. Хүмүүний нүднээ ил үзэгдэх арвис илбийн тунгалаг өнгөт сэтгэлийнхээ цэцгийг төрсөн нутгийнхаа алтан наранд сэлгэж, долгилогч зүрхнийхээ халуухан цусаар тордон ургууллаа би. Хорт муу нүднээс энхрийлэнхэн хамгаалж, цэцэрлэгт орох зам, үүдээ хаалаа би. Гагц цаг ирвээс миний цэцэрлэгийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, хүжсийн үнэр анхилсан цэцэрлэгтээ удирданхан оруулмуу би. Тэгээд цэцэрлэг минь түмний цэнгэл баярын цэцэрлэг болоюу.

Би санг хадгалагч бүлгээ. Сэтгэлийнхээ яруу эрдэнэсийг сандаа энхрийлэн хадгалнам билээ. Хүмүүний нүднээ үл үзэгдэх арвис илбийн хурц өнгөөр эрдэнэс минь гилбэлэнхэн, алаг зүрхний минь гал улаан цус гялалзан байгаа нь тэр буюу. Муу нүднээс энхрийлэн хамгаалж, эрдэнэсийн санд орох зам, үүдээ хаалаа би. Гагц цаг ирвээс миний эрдэнэсийн сангийн хаалга өөрөөн нээгдэж, журамт амраг орогсдоо босгын өмнө бахданхан угтаж, гялалзанхан гилбэгнэсэн эрдэнэсийнхээ санд удирдан оруулмуу би. Тэгээд эрдэнэсийн сан минь, түмний итгэлийн сан болоюу.

 

Монгол хэлний сувд эрэх нэрт ховор үгийн толь

Монгол хэлний сувд эрэх нэрт ховор үгийн толь

Зохиосон: Б.Амаржаргал, Л.Балдан, Ж.Сэржээ, Ө.Тунгалаг, А.Янжиндолгор, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, 1992

Ийм нэгэн ном миний номын санд байсныг олж үзэв.

“...Монголчууд толь бичиг зохиох арвин уламжлалтай. “Хорин нэгтийн тайлбар толь” хэмээн олны дунд алдаршсан 21 дэвтэр их тайлбар толийг 1708-1717 оны хооронд зохиосон юм. Түүнээс хойш “Гучин зургаатын тайлбар толь”, Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” зэрэг тайлбар толиуд удаа дараа зохиогдсон билээ. Бид монгол хэлний тайлбар толь зохиож ирсэн баялаг уламжлалд тулгуурлан, өнөөгийн олонхи монгол хүн утга учрыг нь мэдэхгүй болж хуучирсан, ховор хэрэглэгддэг 4500 орчим үг, хэллэгийг хуучны толь бичиг, ном судруудаас түүвэрлэн авч энэхүү жижиг толь бичгийг зохион эрхэм уншигч танд өргөн барьж байна. Монгол үсэг бичгээ сэргээн хэрэглэх, эрдэмт өвөг дээдсийнхээ бүтээн туурвисан ном судраа уншин судлах, үндэснийхээ соёл, зан заншлыг дээдлэх, улс орноо сэргээн мандуулах зорилт тавьж байгаа өнөө үед толь бичиг манай төрөл бүрийн мэргэжлийн сэхээтэн, эрдэмтэн судлаачид, багш нар, сэтгүүлч, зохиолчдод болон түүх, соёл, монгол хэл бичгээ сонирхон хуучин ном зохиол унших хүн бүхний оюуны санд дусал төдий нэмэр болбол бидний зорилго бүтэх нь тэр... ” хэмээн номын өмнөх үгт бичжээ.

Уг номын хуудсыг хэсэгхэн эргүүлж харахуйд бидний үл мэдэх сонирхолтой үг хэллэг олноор таарав. Тэдгээрээс заримыг жишээ болгон үзүүлбэл:


Бичсэн Зочин 00:41, 2013-02-18

tsag irwees gdg bol Kunz-iinh harin B.Rinchen guai oros helnees orchuulsan.


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax