Говь-Алтай аймаг Алтай сумын оюутан залуучуудын АЖ БОГД холбоо


Эх орны хөгжил нутгийн залуусаас эхтэй...


Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Бичсэн 20:32, 2007-10-01

Ирээдүй ямагт гэрэлтэй байдаг

Залуу Алтайчуудад хандан хэлхэд:

Сайн байцгаана уу? Залуусаа

              Би та бүхэнд хандан нэгэн зүйлийг хэлэхийг хүссэн юм. гэхдээ Ричард Бахын зохиолоос иш татан тэрхүү хэлэх зүйлээ тодотгон өгүүлэхийг хүссэн юм.

              Энэ бол нэгэн эрх чөлөөнд дурласан цахлайн тухай өгүүлдэг бэсрэг зохиол билээ.

              Тэрхүү зохиолд ихэнх цахлай хоол олж идэхийн тулд загасчны завь, тэнгэсийн эрэг хоёрын дунд, үмх загас, жараахайн төлөө бүхэл өдрийг нисэж өнгөрөөнө. Харин Жонатан хэмээх нэгэн залуу цахлай тэдгээр цахлайнаас тэс өөрөөр агаарт эргэлдэн хөвж нисэх сургууль хийсээр бүхэл өдрийг өнгөрөөдөг байжээ. Түүний тухай бусад цахлайнууд өөр зуураа “тэр тэнэг хоол олж идэхгүй ингэж утга учиргүй нисэж байгаад үхнэ дээ” гэж ярилцдаг байлаа.

              Жонатан цахлай болж төрсөн хэдий ч шонхор шиг дүүлж, хараацай шиг шумбан нисч сурахыг хүсч байв. өөрөөр хэлбэл төгс төгөлдөр нисэж сурахыг хүссэн юм.

               Түүний энэ мөрөөдөл- хүсэл нь, бүхнийг сурах гэсэн энэхүү эрмэлзлэл нь цахлайд ч бас загасчины завь эргүүлдэн өдөржингөө нэг л хэвийн, уйтгартайгаар өөр хувь заяа байдгыг, уйтгарт энэ амьдралыг чи хүсвэл өөрөө өөрчилж чадахыг мэдрүүлж, нүднийхээ өмнөх хөшгийг арилгаж, авяас чадвар, ухаанаа ашиглан өөрийгөө шинээр нээж, хүссэнээрээ байж чадвал цахлай ч бас шонхор болж болдог юм байна гэх итгэлийг төрүүлжээ...

                  Энэ зохиолд хамгийн гол нь хэн ч өөрөөр сэтгэх ахуйл өөрт хийсвэрээр оногдоод буй аливаа хязгаарыг даван туулж эрх чөлөөтэй болж болох юм байна хэмээн бодсон явдал бөгөөд үнэндээ хувь заяа гэдэг бол бидний өөрсөдөө бий болгосон хязгаарын тухай төсөөлөл төдий зүйл, хэн ч өөрөө өөрийнхөө урьдчилсан хувь тавилангаа өөрчилж, эрх чөлөөтэйгээр шинэ амьдралд орж болохыг энэхүү Жонатаны амьдралын шинэ утга учираар төлөөлүүлжээ.

                  Бид өнөөдөр энэ зохиолд гарах жирийн цахлайнууд шиг үлгэн салган алхаж, гэр сургууль хоёрын хооронд өөрийгөө сорьсон, өөрийгөө өөрчлөх гэсэн хүсэл мөрөөдөлөөр хомс зөвхөн ирээдүйд идэх хоолныхоо төлөө сурч байгаа гэж үү. Хэрвээ бид ийм зорилгоор сурч байгаа бол энэ бодолдоо өөрийгөө хүлчихээд, сурч байгаа зүйлийнхээ жинхэнэ мөн чанарт хүрч чадах уу, энэ асуултыг бүгдээрээ өөрөө өөрсөдөөсөө асуудгаад үзэцгээе л дээ...

                 Бидэнд ер нь энэ оюун ухаан хоол олж идэхдээ ашиглагдаг гэж заяагдсан юм болов уу, аль эсвэл оюун ухаанаа нээхийн тулд ид гэж ходоод заяасан юм уу? Үүнийг бодох л хэрэгтэй байх.

          Эртний Ромын сэтгэгч Сенека “Төрөөд идэж ууж эцэст нь үхэхийг хорхой шавьж ч чадна... харин хүний амьдрал, ёгт үлгэр хоёр урт богиноороо бус утга агуулгаараа үнэлэгддэг юм” хэмээн өгүүлсэн байдаг. тэрүүн лүгээ бид уйтгартайгаар өөрсөдийгөө хууран ходоодоо дүүргэх хоолны төлөө сурхаас өөр илүү гэгээн хүсэл шалтгаан байж л таараа. Бид нүднийхээ өмнөх хөшгийг ярж, авьяс- чадвараа ашиглан өөрсөдийгөө шинээр нээн оюуны эрх чөлөөнд дурлан амьдрах боломж зөвхөн энэ цаг үеийн эзэн залуус бидний гарт л байна.

                Эх орон, Алтай нутгийн минь ирээдүй гэрэлтэн байна залуусаа. Яагаад гэвэл та бид хамтдаа маргаашийн төлөө тэмцэж байгаа болхоор.

               Алтай сумын хамгийн гол баялаг бол та бид билээ. та бидэнд унаж өссөн эх нутгийн минь хөгжилийн түлхүүр атгаатай байна. хөгжилийн түлхүүрийн хэн зөв эргүүлж чадна тэр түүхэнд нэрээ үлдээх нь дамжиггүй. Түүхэнд нэрээ үлдээнэ гэдэг хүн болж орчилонгын тоос бужигнуулсаны хэрэг бүтэх нь билээ.

               Түүхэнд түмэн хүн биш, цөөн хэдэн хүний нэр бичигддэг нь хууль. Тулалдаанд зөвхөн баатрууд л ялдаг гэдэг шиг та бид хамтдаа маргаашийн Алтайн, улмаар Монголын түүхийг бичилцэх бодит боломжийг алдалгүй сэтгэл оюунаа хурцлан их аяанд мордоцгооё.

 

“Аж Богд” Холбооны гишүүн    Л.Батмөнх      


Бичсэн nemehbayr 11:28, 2011-10-30

ystoi goy ishlel b.laa negig bodogdulj 2g setgeher yum bna suminha oyutan zaluusin toloolon negtgen ajillaj bga ta buhend amjilt

Бичсэн oyunbileg (зочин) 16:37, 2011-10-24

tiim shv bid l altai sumiinhaa margaashiin hogjild gar bie oroltsoh heregt
vneheer goy blog bn
гоё шүү гоё шүү

Бичсэн g84 12:34, 2008-11-01

амжилт хүсээ
сайхан блог бна шүү


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax