Говь-Алтай аймаг Алтай сумын оюутан залуучуудын АЖ БОГД холбоо


Эх орны хөгжил нутгийн залуусаас эхтэй...


Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Бичсэн 20:24, 2007-10-01

        Говь-алтай аймаг    Алтай сум оюутан залуучуудын “Аж Богд”- Холбоо

Танилцуулага

 

 

 

Бидний Уриа:

Эх орон, Эх нутгаа гэсэн зүрх сэтгэлтэй, оюунлаг залуусын төлөө

 

Бидний зорилго:

Эрх чөлөөг эрхэмлэсэн, эх оронч үзэлтэй, алтай нутагтаа өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж чадах чадвар бүхий оюунлаг ёс зүйтэй оюутан  залуусыг төлөвшүүлэхэд оршино.  

     Бид юу хийх вэ?

 

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусыг хөгжүүлэх улмаар нийгэмд тодорхой байрь сууурь эзэлхэд нь дэмжилэг үзүүлэх:

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусыг ажилын байраар хангах боломжыг бий болгох:

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусын төрсөн нутгаа хөгжүүлэх санал сэдэл идвэхийг бий болгох:

Ш      Нийгэмд тулгарч буй асуудлуудын талаар оюутан залуусдаа тэнцвэртэй мэдээлэл түгээх:

Ш      Хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулхад хувь нэмрээ оруулах:

Ш      Адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллах

 

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусыг хөгжүүлэх улмаар нийгэмд тодорхой байр, суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлэх:

    Гишүүддээ чиглэсэн хувь хүний хөгжилд хандсан сургалтууд зохион байгуулах

  үүнд:

      -     “Ярих урлаг”

-         “ Хэрхэн эрдэм шинжилгээний илтгэл бичих вэ? ”

-         “ Хэрхэн сайн судлаач болох вэ? ”

-         “ Мэтгэлцэх урлаг ”

-         “ Хувь хүний менежмент ”

-         “ Харилцааны соёл ”

-         “Албан бичиг хөтлөлт”

-         “ Англи хэлний анхан, дунд шатны сургалт ” г/м...

     11-н жилийг төгсөх дүү нартаа их дээд болон мэргэжлийн сургуулиудын талаарх   мэдээлэлийг дамжуулах, Монгол дахь боловсон хүчний эрэлт, зах зээлийн судалгааг гарган зөвөлгөө өгөх,

   

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусыг ажлын байраар хангах боломжийг судлах, бий болгох:

      -  Төгсөх курсын оюутнуудтай хамтран ажиллаж цаашид тэднийг хөдөө орон нутагт болон холбогдох мэргэжлийн чиглэлийнх нь байгууллагуудтай харилцаа тогтоон өгөх,

      -     Ажил олгогч байгууллагуудтай харилцаа тогтоон хамтран ажиллаж, Төгсч буй оюутнууд болон ажилгүй залуусыг тэдгээрийн шаардалгад нийцхүйц мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд өөрсдийнх нь идэвхи санаачилгыг өрнүүлэх,

 

Ш      Алтай сумын харьяат оюутан залуусын төрсөн нутгаа хөгжүүлэхийн төлөөх санаачилагыг өрнүүлэн ажиллах:

-         Оюутан бүртэй биечилэн ярилцаж тэдэнд сум орон нутгийн өнөөгийн байдал цаашидын зорилго зорилтыг танилцуулж тэдний дунд “ Алтай сумын хөгжил дэвшил...” сэдэвт эссэ, илтгэл, төслийн уралдааныг зарлан шалгаруулж шалгарсан сэдэв бүхий материалууд дээр нээлттэй хэлэлцүүлэгийг өрнүүлэн мэтгэлцүүлж тэндээс гарсан санал хүсэлтүүдийг бэлтгэн нутгийн зөвлөл, орон нутгийн удирдалгуудад танилцуулах,

-         Сум орон нутгаасаа ямар нэгэн чиглэл салбарт амжилт гаргах залуучуудыг сонгон авч орон нутгаас гаралтай сэхээтнүүдийн дэмжлэгээр хөнгөлөлттэй нөхцөл байдлаар сургах. / Үндэсний бөх, мэргэжил үйлдвэрлэлийн сургалтууд... г/м  /

-         Сум орон нутагтаа хийгдэж байгаа болон хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажиллагаануудтай холбогдон шаардагдаж буй мэдээ мэдээлэлийг судлан танилцуулах:

 

 

     -  Долоо хоног бүрийн ээлжит уулзалтаараа нийгэмд өрнөж буй хурцадмал асуудалуудаар мэтгэлцэж байх,

 

Ш      Хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулхад хувь нэмрээ оруулах:

       - Холбооны гишүүдэд болон Алтай сумын харьяат оюутан залуучуудынхаа дунд хүний эрхийн талаарх сургалт семнарыг бэлтгэн зохион байгуулж явуулах,

       - Алтай сумын харьяат оюутан залуусдаа хууль эрх зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх,

 

 

         Аж богд  холбоо нь долоо хоног тутам Бямба гариг бүрийн 10 цагт Ус Сувгийн Удирдах газрын соёлын танхимд цуглаж уулзалт зөвөлгөөн хийж идвэхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урья.

 

E-mail:Ajbogd_holboo@yahoo.com
Утас:  99659960, 99626239, 99942021

          Гишүүнчлэл:

1.      Хүндэт Ерөнхийлөгч

2.      Хүндэт гишүүн

3.      Үндсэн гишүүн

4.      Дэмжигч гишүүн

 

           Аж БогдХолбооны

                            Хүндэт Ерөнхийлөгч

                             Бат-очирын Пүрэвжав

 

 


Бичсэн Зочин (зочин) 17:21, 2012-05-04

ямар мундаг залуучууд вэ? туршлага судлах юм сан дорноговь аймаг эрдэнэ сум залуучуудын холбоо


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax